NEGTS AI
Negts AI

Үйлчилгээний нөхцөл, нууцлал

Negts AI-г ашиглахтай холбоотой нөхцөл, таны мэдээллийг хэрхэн хамгаалдаг тухай.

Нууцлалын бодлого

Төсөл — хуульчийн хяналтын дараа эцэслэгдэнэ.

"Negts AI" нь хууль, баримт бичиг, орчуулга, санхүү, татварын асуудлаар AI болон мэргэжилтний зөвлөгөө өгөх "нэг цонх"-ны цахим үйлчилгээ юм. Энэхүү Нууцлалын бодлого нь та манай аппликейшн болон вэбсайтыг ашиглах үед бид ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашиглаж, хадгалж, хамгаалдгийг тайлбарлана.

1. Цуглуулж буй мэдээлэл

• Нэвтрэх мэдээлэл: Google / Apple акаунтын имэйл, нэр, эсвэл утасны дугаар (нууц үг хадгалдаггүй) • Таны бичсэн асуулт, чатын түүх, оруулсан файл, дуу/видео бичлэг • AI болон мэргэжилтний бэлтгэсэн баримт бичиг • Үйлчилгээний үлдэгдлийн цэнэглэлт, захиалга, төлбөрийн гүйлгээ (банкны картын мэдээлэл хадгалдаггүй) • Апп мэдэгдэл илгээхэд шаардлагатай төхөөрөмжийн token

2. Мэдээллийг ашиглах зорилго

• Таны асуултад AI болон мэргэжилтэн хариулах, баримт бичиг боловсруулах • Захиалгын үнэ, төлбөр, үлдэгдлийн тооцоо хийх • Таны хүсэлтээр мэргэжилтэнд (хуульч, орчуулагч, нягтлан) материал шилжүүлэх • Үйлчилгээний чанар, AI хариултын зөв байдлыг хянах • Хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх

3. AI үйлчилгээ үзүүлэгч

Таны асуултад хариулахын тулд бид гадаадын AI үйлчилгээ үзүүлэгчид (жишээ нь Anthropic Claude, OpenAI, Google Gemini) шаардлагатай хэсгийг дамжуулна. Регистрийн дугаар, утас зэрэг хувийн мэдээллийг техникийн бүртгэлд нэргүйжүүлж хадгална.

4. Хадгалах хугацаа

• Төлбөр, нэхэмжлэх, и-баримт, үлдэгдлийн гүйлгээ: 10+ жил (хуулиар) • Зөвшөөрлийн бүртгэл: харилцааны хугацаа + 3–5 жил • Таны оруулсан эх файл: 30 хоног • Бэлэн болсон баримт (Файлын сан) ба чатын түүх: 12 сар • Дуу, видео бичлэг: боловсруулсны дараа 24–72 цаг • Мэргэжилтэнд шилжсэн файл: ажил дууссанаас хойш 30 хоног • Нэр хассан AI хариултын техникийн бүртгэл: 3 жил

5. Гуравдагч этгээдэд мэдээлэл өгөх

Бид таны мэдээллийг худалдахгүй. Зөвхөн төлбөр, апп мэдэгдэл, AI үйлчилгээ, таны хүсэлтээр мэргэжилтэнд шилжүүлэх зорилгоор шаардлагатай хэмжээнд хуваалцана. Хууль хяналтын байгууллагын хүсэлтийг зөвхөн албан бичиг, хэргийн дугаар, хуулийн үндэслэлтэй тохиолдолд, эмзэг мэдээлэлд прокурор/шүүхийн зөвшөөрлөөр, шаардсан хэмжээнд л өгч, хэнд юуг ямар үндэслэлээр өгснийг бүртгэнэ. Хуулиар хориглоогүй бол танд мэдэгдэнэ.

6. Хэрэглэгчийн эрх

• Өөрийн мэдээллийг харах, засах • Файлын сан, чатын түүхээ устгах • Апп мэдэгдлээс татгалзах (утасны тохиргооноос) • Бүртгэлээ устгуулах хүсэлт гаргах (Профайл → Бүртгэл устгах)

7. Хүүхдийн нууцлал

Манай үйлчилгээ 13 наснаас доош хүүхдэд зориулагдаагүй. Ийм мэдээлэл бүртгэгдсэн гэж үзвэл info@negtsai.com хаягаар холбогдоно уу.

8. Бодлогын өөрчлөлт

Бид энэхүү бодлогыг шинэчилж болно. Чухал өөрчлөлтийг апп болон вэбсайт дээр урьдчилан мэдэгдэнэ.